images

БХЯ: Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвтэй боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-02


  Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв өчигдөр ашиглалтад орлоо. Батлан хамгаалах яамнаас алба хаагчдынхаа болон чөлөөнд гарсан ахмадуудынхаа санал хүсэлтэнд үндэслэн нийгмийн асуудалд анхаарах, ажиллах амьдрах орчныг сайжруулж, хүний хөгжлийн орчин болгох хүрээнд энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ. Найман давхар уг барилгыг "Хөх бүрдний эх" компани барьж ашиглалтад оруулсан байна. Тус төвд ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлж, төрөл бүрийн сургалтад хамрагдаж, залуучуудтайгаа хамтарч ажиллах, зөвлөх болон амралт, соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ. Ингэснээр БХЯ, ЗХЖШ, төрийн яамд, агентлагуудаас хамгийн түрүүнд ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвтэй болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.