Цаг уурын мэдээллийн цахим сантай болов
Чихэнд чимэгтэй
2023-10-02
Манай улс цаг уурын горимын мэдээллийн цахим сантай боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн захиалгаар уг цахим системийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж дууссан байна. Уг платформ нь Цаг уур, орчны шинжилгээний газрын нээлттэй архив болохоос гадна цаг уурын ажиглалтын мэдээллийг хурдан шуурхай, хялбар байдлаар авах, төлбөр тооцоог интернетээр төлөх зэрэг давуу талтай ажээ. Тухайлбал, 1985 оноос хойш хугацаанд бүрэн шалгагдсан 50 мянга гаруй дата өгөгдөл бүхий мэдээллийн санг шинээр бий болгож уг системд нэвтрүүлээд байгаа юм. Мөн энэ системээр дамжуулан 21 аймаг, 130 гаруй сумын, сүүлийн 40 гаруй жилийн хоног бүрийн мэдээг, нийт зургаан төрлийн элементүүдээс өөрийн хүссэн хугацааны станцын мэдээг 2-3 минутад авах боломжтой болж байна. Төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас эхлэн дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнгээс олон улсын тендер зарлахад 10 орчим компани, аж ахуйн нэгж өрсөлдснөөс "Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв" НҮТББ нь шалгарч, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.