Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгоно
Чихэнд чимэгтэй
2023-10-02
ХБНГУ-ын Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ. Тодруулбал, Монгол, Герман улсын Засгийн газрын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт уулзалт хийж, хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээ хийжээ. Ингэхдээ ХБНГУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны түүхэнд хамгийн өндөр буюу 78 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцсон байна. Германы талаас манай улсыг НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн, хүртээмжтэй нийгмийг бий болгох, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжих хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зорилго баримталж буй юм. Тиймээс дээрх санхүүжилтийн хүрээнд 29 сая хүртэлх еврогийн зээлээр үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлж, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобал сангаар дамжуулан эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ. Түүнчлэн байгаль хамгаалал, эдийн засгийн хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал болон эрчим хүчний чиглэлээр техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.