images

АНУ: Монгол улсад яаралтай тусламжийн төв барьж өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-02


   АНУ-ын Инженерүүдийн Армийн корпус “Mongolian properties” компанитай хамтран Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд яаралтай тусламжийн төв барихаар болжээ. Нийт гурван давхар, 1250 ам метр талбай бүхий уг барилгыг ирэх оны дөрөвдүгээр сард эхэлж, 2025 оны хоёрдугаар сард барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Мөн энэ хамтын ажиллагаанаас өмнө Монгол, АНУ-ууд хамтарч цэргийн алба хаагчдыг анхны тусламж болон гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа, аврах ажиллагааны "Говийн чоно" сургалтад хамруулж,  ур чадварыг нь дээшлүүлж байсан юм. Харин энэ удаагийн төсөл нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын армиас санхүүжүүлж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй Монгол дахь цуврал төслийн нэг болж байна. Дашрамд дурдахад, АНУ-ын Инженерүүдийн Армийн корпус Тосонцэнгэлд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг барьж байгаа бөгөөд энэ нь ирэх оны хоёрдугаар сар гэхэд ашиглалтад орох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.