43 ширхэг үсний боолт идсэн муур амь аврагдав
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
Англид знийхээ 43 ширхэг үсний боолтыг идсэн муур яаралтай хагалгаанд орж бүрэн эдгэрчээ. "Тайгер" нэртэй найман настай муур нэг сарын турш үсний боолт идсэн байна. Түүнийг үсний боолт идээд байгааг эзэд нь огт анзаараагүй аж. Гэнэт муурын бие өвдсөн тул эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэтэл бааснаас нь хоёр боолт гарч иржээ. Гэвч муур дахин өвдсөн тул рентгэн зураг авхуултал гэдсээр нь дүүрэн гадны биет байж гэнэ. Тиймээс түүнд яаралтай хагалгаа хийсэн бөгөөд малын эмч Форд “Би өмнө нь арван боолт залгисан мууранд хагалгаа хийж байсан. Харин энэ удаа 43 боолт тоолж гаргаад итгэж чадаагүй шүү” хэмээн ярьжээ. Мөн үс хялгастай боолтууд хоорондоо орооцолдон ширэлдээд бөөгнөрсөн байсан тул муурын ходоодонд нь өөр юу ч орох зай үлдээгүй байсан тухай ярьсан байна. Түүнчлэн тэрбээр муурны эздэд үсний боолтоо тэднээс хол байлгахыг зөвлөлөө. Учир нь муурнууд боолт зажлах, тоглох дуртай байдаг ажээ.
Муурны идсэн боолтнууд.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.