Англид нэг удаагийн хуванцарын хэрэглээг хориглолоо
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
Англид өнгөрөгч ням гарагаас эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглолоо. Уг арга хэмжээг Засгийн газраас нь хог хаягдалтай тэмцэх, хүрээлэн буй орчныг хуванцар хог хаягдлаас хамгаалах хөдөлгөөн гэж тайлбарлажээ. Учир нь, англичууд жилд 1.1 тэрбум ширхэг хуванцар таваг, дөрвөн тэрбум гаруй хуванцар хутга, халбага, сэрээ ашигладаг байна. Гэвч энэ хаягдлын үлэмж хэсгийг дахин боловсруулдаггүй учир газрын гадарга дээр хэдэн зуун жил байгальд шингэхгүй үлдэх болоод байгаа юм. Тиймээс энэ хориг хэрэгжиж эхэлснээр дэлгүүр, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчид нэг удаагийн хуванцар аяга, таваг, халбага, сэрээ хэрэглэх боломжгүй болов. Гэвч энэ өөрчлөлтөд бэлэн бус байгаа аж ахуй нэгжүүд бий аж. Ийм хориг арга хэмжээ авах тухай хамгийн анх энэ оны нэгдүгээр сард мэдээлжээ. Тус улс 2042 он гэхэд танаж болох хуванцарын хэрэглээг бүр мөсөн арилгах зорилго тавьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.