images

Азийн наадам: Хойд Солонгосын хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчид гайхамшигтай амжилт үзүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-02


    Азийн наадмын хүндийн өргөлтийн эхний тэмцээн бямба гарагт болж Хойд Солонгосын тамирчид хоёр алтан медаль хүртлээ. Тухайлбал, Жакартагийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд аваргалсан тамирчин Ли Сонгүм энэ удаа эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд нийлбэр дүнгээр 216 кг-ийг өргөж алтан медаль авав. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 124 кг-ийг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн өмнөх амжилтаа нэг кг-аар ахиулан ялалт байгуулсан юм. Өдгөө 25 настай тамирчин “Синьхуа” агентлагт “Тэмцээний танхимд цугларсан хүмүүс надад маш их урам зориг өгсөнд би үнэхээр их талархлаа” хэмээн ярьжээ. Түүнийг дэлхийн дээд амжилт шинэчлээд удаагүй байхад нутаг нэгт тамирчин Кан Хёнгён нь эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд түлхэлттэй өргөлт, огцом өргөлт, нийлбэр дүнгээр мөн дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Тэрбээр 103 болон 130 кг-ийг өргөсөн нь өмнөх дэлхийн дээд амжилтыг зургаан кг-аар ахиулсан явдал болсон бөгөөд ийнхүү Хойд Солонгосын хоёр тамирчин дэлхийн таван дээд амжилтын эзэн болов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.