images

Азийн наадам: Цахим спортын тамирчид алтан медалийн төлөө тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-02


   Азийн спортын наадамд оролцож буй Монголын цахим спортын буюу ДОТА2-ын тамирчид өчигдөр Киргизстаны багийг 2:0 харьцаатай хожсоноор алтан медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Манай тамирчид өмнө нь Узбекстаны багийг 1:0, Казахстаныг 2:1 харьцаатай хожсон ч есдүгээр сарын 29-нд Мьянмарын багт 1:0 харьцаатай хожигдсон юм. Харин өнөөдөр аварын төлөө Хятадын багтай 19 цагт тоглоно. Хятадын баг нь Тайланд, Хонконг, Вьетнам, Лаос, Малайзын багийг хожсон бөгөөд есдүгээр сарын 28-нд Өмнөд Солонгосын багт ялагдсан юм. Энэ тэмцээний хүрэл медалийн төлөө Малайз, Киргизстаны багууд өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.