Азийн наадам: Монголчууд багийн спортод түүхэн амжилт гаргав
Чихэнд чимэгтэй
2023-10-02
Хятадын Ханжөү хотноо болж буй Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс Монголын эмэгтэй баг тамирчид мөнгө, эрэгтэй баг хүрэл медаль авлаа. Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, Ө.Индра нарын бүрэлдэхүүнтэй охидын баг Хонконг, Йордан, Филиппин, Тайван, Тайландын багийг хожин алтан медалийн төлөө Хятадын багтай өрсөлдөн 12:21 онооны харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртэв. Харин хүрэл медалийн төлөө Япон, Тайванийн баг өрсөлдөж япончууд ялжээ. Мөн Л.Авирмэд, Ц.Батзаяа, Б.Сүхбат, М.Өлзий-Орших бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй шигшээ баг Йордан, Хонконг, Филиппин, Ираны багуудыг хожиж, Тайвань, Катарын багт хожигдсоноор хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын багтай тоглон 21:20 онооны харьцаатай манай тамирчид ялалт байгууллаа. Харин аваргын төлөө Катар, Тайванийн баг өрсөлдөж 18:16 онооны харьцаатай тайваньчууд тэргүүлэв. Одоогийн байдлаар манай улс 3х3 сагсан бөмбөг, кураш, жүдо бөх, бокс, буудлагын тэмцээнээс нийт гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос 15 дугаарт жагсаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.