"Ханжөү-2022": О.Есүгэн Парисын Олимпод өрсөлдөх эрхээ авлаа
Чихэнд чимэгтэй
2023-09-29
"Ханжоу-2022" Азийн XIX наадмын боксын тэмцээн өнөөдөр болж байна. Тус тэмцээнд "Аврагч" спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд дэлхийн хошой аварга Казахстаны тамирчин Назым Кызайбайтай тулалдаж ялалт байгууллаа. Ингэснээр Монголын боксчин шөвгийн наймд шалгаран медалийн төлөө өрсөлдөх болзол хангаж байна. О.Есүгэн өрсөлдөгчөө сүүлийн мөчид илүүрхсэн бөгөөд шүүгчдийн дөрөв нь О.Есүгэнг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзжээ. Мөн тэрбээр энэ ялалтаараа "Парис 2024" Олимпод оролцох эрхээ олж авлаа. О.Есүгэн эхний тойрогт Филиппиний тамирчныг 3:1-ээр буулган авсан бол дараагийн тойрогт Бангладешийн боксчныг мөн оноогоороо илүүрхсэн юм. Мөн манай тамирчин ОУХМ М.Намуун 19:45 цагаас 57 кг-ын жинд Өмнөд Солонгосын тамирчинтай тулалдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.