images

Эрдэнэт хотод 7000 айлын орон сууц барина

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-29


   Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1.8 га талбайд барьж байгаа дөрвөн блок бүхий 260 айлын орон сууцны ажлын явцтай  ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцжээ. Тус барилгыг Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэр хамтран 27.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021 оноос барьж байгаа юм. Өнгөрөгч долоодугаар сард барилгын В, D блокийг улсын комисс хүлээн авч 104 айлын байр ашиглалтад орсон байна. Одоогийн байдлаар С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад орох гэнэ. Уг орон сууцны 186 айлын байрын нэг м/кв-ыг 1.952.000 төгрөгөөр худалдах бол 70 айлын орон сууцыг дахин төлөвлөлт болон түрээслэх нөхцөлөөр иргэдэд олгох ажээ. Улмаар Эрдэнэт хотын арван байршилд 7000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.