Хилийн цэргүүдийн тарьсан заг мод ургаж эхэлжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-29
Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагчид иргэдтэй хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард 20 мянган заг мод тарьсан билээ. Говийн экологид асар тустай заг модыг тус нутагт сэргээх энэхүү ажлыг Алтай сумын дунд сургуулийг 1988 оны төгсөгчид анхлан санаачилж, “Ажийн андууд” НҮТББ зохион байгуулан 2020 онд эхлүүлсэн юм. Тэд гурван жилийн хугацаанд нийт 8000 гаруй мод, бут, сөөгийг Алтай суманд тарьсан бол энэ жил ийнхүү 20 мянган заг тарьсан билээ. Тэгвэл тарьсан заг мод нь таван сарын дараагаас үндэс нь цухуйн ургаж эхэлснийг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Төв Азийн говьд ургадаг заг нь илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, хүйтэнд тэсвэртэй, элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой юм. Мөн үндэс нь доошоо таван метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас газар дээр маш бат бөх оршдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.