Хөдөө аж ахуйн оюутнууд хилийн чанадад цалинтай дадлагажина
Чихэнд чимэгтэй
2023-09-29
Манай улсын хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд Европын улсуудад цалинтай дадлага хийх боломжтой боллоо. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас MSDI Консалтинг групп компанийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд "On Job Training" буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөрт газар тариалан, мал аж ахуй, хүнсний технологи, хоол үйлдвэрлэл, зочид буудлын менежмент, зочлохуйн чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд хамрагдах гэнэ. Улмаар тодорхой шалгуур хангасан оюутнууд Норвеги, Швед, Дани, Нидерланд, Герман улсад 12-18 сарын хугацаатайгаар, цалинтай дадлагажих юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.