Хөх хотод Монголын 30 сувилагч суралцаж төгслөө
Чихэнд чимэгтэй
2023-09-29
Эрүүл мэндийн яам БНХАУ-ын Өвөр Монголын олон улсын монгол эмнэлэгтэй хамтран сувилагчдын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Өвөр Монголын Хөх хотод болсон тус сургалтад европ анагаах ухаанаар мэргэшсэн Монголын 30 сувилагч хамрагдаж, уламжлалт сувилахуйн онолд суралцжээ. Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудаас суралцаж дадлага хийсэн байна. Хөх хот дахь Олон улсын монгол эмнэлгийн хороонд богино хугацааны сургалтад хамрагдсан сувилагчид өчигдөр гэрчилгээгээ гардан авчээ. Түүнчлэн дахин 30 сувилагч цусны эмгэг, хавдар, хүүхэд, тархины эмгэг судлал чиглэлээр Хөх хотод суралцаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.