Хөвсгөл аймаг байгалийн нөөцөөсөө 6 тэрбум төгрөгийн орлого олжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-28
Хөвсгөл аймаг өнгөрсөн онд нийт 6 тэрбум төгрөгийн байгалийн нөөцийн орлого олжээ. Үүний 501 саяыг газар, 5 тэрбумыг ой, 424 саяыг ан амьтан, 62 саяыг ус, рашаан, 25 сая төгрөгийг ургамлаас олсон байна. 2012 онд батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-т "Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаарыг 15-85 хувь байна" гэж заажээ. Гэвч улсын хэмжээнд өнгөрсөн онд энэ үзүүлэлт хангалтгүй буюу 29.7 хувьтай гарсан байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн дунджаар улсын хэмжээнд 35 хувьтай буюу хангалтгүй үзүүлэлттэй байгаа ажээ. Хөвсгөл аймаг нь аялал жуулчлалаас гадна ойн сангийн нөөцөөрөө улсдаа тэргүүлдэг бөгөөд нийт 481.3 сая шоо метр ойн нөөцтэйгөөс шинэс мод 95.3 хувийг нь эзэлдэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.