Аж ахуй эрхлэгчдэд 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Чихэнд чимэгтэй
2023-09-28
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жижиг дунд аж ахуй эрхлэгчдэд зориулан нийт 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоо зарлалаа. Тухайлбал, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй, загвар хоршоо, мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй, нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуй зэрэгт жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох гэнэ. Нэг аж ахуй 210 сая хүртэл хэмжээнд зээл авах боломжтой бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь харилцан адилгүй байх юм. Аж ахуй эрхлэгчдийн зээлийн хүсэлт болон танилцуулгын мэдээллийг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 27-ныг хүртэл ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хаягаар хүлээн авна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.