Хятад: Алтан долоо хоногийн аялал эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
Ирэх баасан гарагаас Хятадын үндэсний баяр эхлэх гэж байгаагаас гадна намрын дунд сарын ургацын наадам болж буй тул Бээжингийн Тяньаньмэний талбай, Шанхай, Зүүн Хятадын Жөжян мужийн Ханжөүгийн Баруун нуурт хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж. Баасан гаргаас эхлэн найм хоног улс даяараа амрах бөгөөд үүнийг алтан долоо хоног гэж нэрлэдэг. Энэ үеэр галт тэрэг, автобус, онгоц, хувийн автомашинаар иргэд 800 сая аялал хийнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Алтан долоо хоногийн амралтыг угтсан аяллыг өчигдрөөс эхэлсэн гэж үзсэн бөгөөд Хөх мөрний сав газар руу хийх аялал 2019 (600 мянга) оноос эрс нэмэгдэж 2.5 сая хүн өчигдөр галт тэргээр зорчжээ. Хятадын аялал жуулчлалын академи ирэх өдрүүдэд нэг өдөрт дунджаар 100 сая аялал болох ба өдөрт 21 сая жуулчин дотоодын 14000 нислэгээр зорчино гэж тооцоолсон байна. Энэ нь 2019 болон 2022 оны баярын үеийнхээс зорчих урсгал 18 хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.