Азийн наадам: 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр дахь хожлоо авав
Чихэнд чимэгтэй
2023-09-28
Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, Ө.Индра нарын бүрэлдэхүүнтэй манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийнхан Йордан улсын багийг 20:9 харьцаатай хожлоо. Уг тэмцээний эхний өдөр манай охид Хонконгийн багтай таарч 21:15 оноогоор эхний хожлоо авсан юм. Харин маргааш 14 цагаас Филиппиний багтай тоглоно. Мөн нэг өдөр манай эрэгтэй баг тус улсын багтай тоглох ажээ. Л.Авирмэд, Ц.Батзаяа, Б.Сүхбат, М.Өлзий-Орших бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг өчигдөр Тайванийн багт 16:18 оноогоор хожигджээ. Тэд есдүгээр сарын 26-нд 17:13 оноогоор Йордан улсын багийг хожсон юм. Харин өнөөдөр 17:00 цагт Хонконгийн багтай тоглоно. Уг тэмцээний медалийн төлөөх тоглолтууд аравдугаар сарын 1-нд болох хуваарьтай байна.
Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.