images

“Qatar Airways” компани Монголоос бүхээгийн ажилтан шалгаруулах бүртгэлийн хугацаагаа сунгав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-27


   Монгол, Катар улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Qatar Airways” компани манай улсаас 50 бүхээгийн ажилтан шалгаруулан ажилд авахаар болсон билээ. Улмаар шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг есдүгээр сарын 13 хүртэл хүлээн авсан бөгөөд энэ хугацааг аравдугаар сарын 10 хүртэл сунгалаа. Тус компанийн төлөөлөгчид аравдугаар сарын дундуур Монголд ирж эцсийн сонгон шалгаруулалтыг хийх юм. Ингэхдээ эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүс рүү бүртгүүлсэн мэйл хаягаар нь ажлын ярилцлагад орох цагийг илгээх ажээ. Тус компани нь 21-34 настай, гарын хүрэх өндөр нь 212 см-ээс дээш, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй, эрүүл биетэй хүмүүсийг сонгон шалгаруулна. Улмаар шалгаруулалтад тэнцсэн Монголын 50 онгоцны үйлчлэгч Доха хотод амьдрах боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.