Олон улсын циркийн жүжигчид Монголд тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-09-27
Олон улсын шилдэг циркийн жүжигчид Монголын үзэгчдэд зориулан "BRAVO Circus-3" хэмээх тоглолтоо хийхээр болжээ. Тэд ирэх сарын 13-наас 22-ныг хүртэл Монгол бөхийн өргөөнд өдөр бүр тоглох гэнэ. Энэ удаагийн тоглолтод жүжигчдээс гадна тэмээн хяруул, тогос, аварга могой, нохой, ямаа зэрэг олон амьтад авьяасаа үзүүлэх ажээ. Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз улсын шилдэг үзүүлбэрүүд, телевизийн шоу уралдааны одод оролцох юм байна. Тоглолтын тасалбар нь 30-50 мянган төгрөгийн үнэтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.