Тэргэнцэртэй сэлэмний тамирчин Д.Цолмон дэлхийн чансааны 37-д бичигдэж байна
Чихэнд чимэгтэй
2023-09-27
Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбооны баг тамирчид БНСУ-ын Бусан хотод болсон дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэмцээний дүнгээр Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны улсын аварга Д.Цолмон дэлхийн чансааны 37 дугаарт бичигдсэн бол анх удаагаа олон улсын тэмцээнд оролцсон манай тамирчин Ж.Нарантунгалаг тус тэмцээний үзүүлэлтээр дэлхийн чансааны 51 дүгээрт эрэмбэлэгдэж, ирэх оны Парисын Паралимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулсан юм. Мөн энэ үеэр шүүгч Б.Гэрэлмаа олон улсын шүүгчийн эрх олгох сургалтанд хамрагдсан байна. Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбооны зургаан тамирчин өдгөө "Ханжөү-2022" Азийн наадамд хүчээ сорихоор бэлтгэлээ базааж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.