Энэ сард багш нарын цалин урамшуулалд 95.6 тэрбум төгрөг зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-09-27
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээг ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагчийг хамруулан хийжээ. Өнгөрсөн онд буюу эхний жил багш нарын 43 орчим хувь нь сайн үнэлэгдэж цалингийн урамшуулалд хамрагдаж байсан бол энэ удаагийн үр дүнгээр багш нарын 51.7 хувь нь 10-25 хувийн урамшуулал цалин авах боломжтой болжээ. Харин цэцэрлэгийн багш нарын 50.6 хувь, нийт цэцэрлэгийн 41.4 хувь, ерөнхий боловсролын сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдах ажээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд энэ сард 95.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Харин цэцэрлэгийн багш нарт энэ сард 60.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгох юм. Дашрамд дурдахад, багшийн ажлын гүйцэтгэлийг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлж сургуулийн удирдлага, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагчдийг үүнд оролцуулдаг байна. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий зургаан шалгуураар хэмждэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.