Төв аймагт жонш баяжуулах үйлдвэр байгуулж байна
Чихэнд чимэгтэй
2023-09-26
Төв аймгийн Баянцагаан суманд “Монгол Чех металл” компани жилд дунджаар 100-150 мянган тонн жонш олборлон экспортод гаргадаг Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны уурхайд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэгвэл тус компани жоншны үйлдвэрийнхээ дэргэд баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гурван жилийн өмнөөс барьж эхэлсэн уг баяжуулах үйлдвэр нь жилд 150-200 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд 100 гаруй хүнийг ажлын байраар хангах ажээ. Мөн ашигласан усаа бүрэн цэвэршүүлэн дахин ашиглахаас гадна үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг бусад эрдсүүдтэй хольж, барилгын материал үйлдвэрлэн орон нутгийн хэрэгцээг хангах боломжтой юм.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.