images

Талийгаач тулаанчийн гэр бүлд шинэ орон сууц бэлэглэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-26


   Монголын холимог тулааны шилдэг тамирчин, "One championship" холбооны тулаанч О.Пүрэв өнгөрсөн наймдугаар сарын 1-нд зуурдаар таалал төгссөн билээ. Түүний гэр бүлийг дулаан, тохитой орон сууцанд оруулахаар Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны нөхөд нь өнгөрсөн сараас хандивын аян санаачлан эхлүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийт 87 сая төгрөгийн хандив цугларч, өчигдөр албан ёсоор хандив авахаа зогсоосон байна. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос энэ аяны хүрээнд нэг өрөө орон сууцыг өнөөдөр О.Пүрэвийн гэр бүлд хүлээлгэж өгөх ажээ. О.Пүрэв нь 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 2007 оноос хойш холимог тулаанаар тасралтгүй хичээллэн, дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалагийн шавь болж байжээ. Тэрбээр Монголын "UFC MGL-1"-ын 57 кг-ын хошой аварга бөгөөд холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй шилдэг тамирчин байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.