images

БХЯ: Шилдэг залуу офицеруудыг хоёр өрөө байраар шагнав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-26


  Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган энэ сарын 8-10-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Тус чуулганыг угтан Батлан хамгаалах яамнаас “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан зарлаж, байгууллага бүрээс шалгарсан 80 офицер оролцсон юм. Офицерууд мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах, сэтгэн бодох чадвар, бие бялдрын хөгжил, авхаалж самбаа, гадаад хэлний болон цэргийн хэргийн мэдлэгээрээ өрсөлдөж эрэгтэйчүүдээс ахмад Г.Жавхлантөгс, эмэгтэйчүүдийн төрөлд ахмад Н.Дэлгэрмаа нар тус тус тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар эдгээр шилдэг алба хаагчдын шагнал болох хоёр өрөө байрны түлхүүрийг өчигдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан өгч, амжилт хүсчээ.

гэрэл зургийн эх сурвалж. Батлан хамгаалах яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.