images

“Squid game” реалити шоу 11 дүгээр сард цацагдана

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-09-26


   Өмнөд Солонгосын найруулагч Хван Дун Хёг болон “Netflix” компанийн бүтээл "Squid Game" цувралын реалити шоуны хувилбар "Squid Game:The Challenge" нэвтрүүлэг 11 дүгээр сард олон нийтэд цацагдахаар болжээ. Дэлхий даяар хит болсон тус цувралын ийм хувилбарыг гаргана гэдгийг өнгөрсөн онд “Netflix” мэдээлж байв. Тэгвэл шоуны зураг авалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд Их Британид хийсэн байна. Шоунд нийт 456 оролцогч 4.56 сая ам.долларын төлөө өрсөлдөнө. АНУ-ын алдартай тоглоомын шоуны зохион байгуулагч Студио Ламберт  шоуны бүх ангийг найруулжээ. Түүнчлэн энэхүү шинэ цуврал нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өрсөлдөөнт, хамгийн өндөр шагналтай реалити шоу болох ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.