Азийн наадам: Монголын тамирчид Хойд Солонгосын тамирчидтай зуузай холбож байна
Чихэнд чимэгтэй
2023-09-26
Хөнжөүгийн Азийн наадмаас өнөөдрийн байдлаар манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль аваад байна. Тухайлбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд Ё.Басхүү мөнгөн медаль, -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртсэн юм. Харин Монголын багийн анхны медалийг 10 метрийн хийн буудлагын эмэгтэй баг тамирчид авчирсан билээ. Наадамд медалийн чансаагаар 39 алт, 21 мөнгө, есөн хүрэлтэй Хятад тэргүүлж, 10 алт, 10 мөнгө, 12 хүрэлтэй Өмнөд Солонгос удаалж, таван алт, 14 мөнгө, 12 хүрэлтэй Япон гуравдугаарт жагсаж байна. Манай улс хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай Хойд Солонгос улстай хамт 12 дугаар байрт жагсаж буй. Уг наадамд 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 40 төрөлд өрсөлдөж байгаагаас манай 403 тамирчин 35 төрөлд хүч сорьж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.