images

Усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн Азийн наадамд наймдугаар байр эзлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-26


   Хятадын Ханжөү хотод болж буй Азийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдсан ОУХМ Б.Энххүслэн урьдчилсан шатанд 2:00.89 минутад замаа дуусгаж шигшээ наймд үлдсэн билээ. Ингэснээр залуу тамирчин Монголын дээд амжилтыг шинэчлээд зогсохгүй Азийн спортын наадамд усанд сэлэлтийн төрөлд шигшээ наймд шалгарсан Монголын анхны тамирчин болов. Тэрбээр урьдчилсан шатны уралдаанд дээрх амжилтаар зургадугаар байрт орж өчигдөр орой долоодугаар гараанаас сүүлийн шатны уралдаанаа хийсэн юм. Улмаар замаа 2:02:70 минутад туулж, наймдугаар байр эзэллээ. Түүний уралдсан төрөлд Хонконгийн тамирчин түрүүлж, Хятадын хоёр тамирчин удаалав. Б.Энххүслэн нь наймдугаар сард Хятадын Чэндү хотод болсон “Чэндү-2021” оюутны спортын зуны их наадамд 100 метрт өврөөр даллах сэлэлтээр 56.62 секундэд барианд орж Монголын дээд амжилтыг шинэчилсэн юм. Түүний өмнө мөн долоодугаар сард Японы Фүкүока хотод болсон ДАШТ-д холимог багийн буухиа сэлэлтийн төрөлд оролцож Монголын дээд амжилтыг шинэчилсэн билээ. 2022 онд тэрбээр Австрали, Унгарт болсон ДАШТ-ий холимог багийн төрөлд Монголын дээд амжилтыг тогтоож байв. Өөрөөр хэлбэл, уралдаанаас уралдааны хооронд амжилтаа ахиулж шинэчилсээр иржээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.