images

Хятад тамирчин төрсөн хотдоо болсон тэмцээнд Азийн дээд амжилтыг шинэчлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-26


   Хятадын усанд сэлэлтийн тамирчин Ван Шүн эрэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Азийн дээд амжилтыг шинэчиллээ. Ням гарагт болсон уралдаанд замаа 54.62 секундэд дуусган барианд орсноор тэр нэг минутаас дотогш хугацаанд замаа дуусгасан Хятадын анхны тамирчин болсон юм. Иймд тэрбээр “Эх орондоо болсон тэмцээнд сайн оролцсондоо маш их баяртай байна. Алтан медаль, Азийн дээд амжилт бол миний бүх хичээл зүтгэлийн үр дүн юм” гэжээ. Мөн тэрбээр “Би Азийн наадамд дөрөв дэх удаагаа оролцож байна. Би үргэлж Гуанжоуд болоход оролцсон анхны Азийн наадмаа санадаг” гэсэн байна. Ван Шүн өнгөрөгч бямба гарагт болсон наадмын нээлтийн ёслолд бамбар өргөлцсөн тамирчдын нэг бөгөөд энэ үйл явдлаас маш их урам зориг авсан аж. Мөн тэрбээр “Ханжөү миний төрсөн хот учраас Азийн наадам болохыг удаан хүлээсэн” гэжээ. Ван Шүн 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Токиогийн зуны Олимпын аварга болж, Олимпын наадамд түрүүлсэн анхны ази эрэгтэй усанд сэлэлтийн тамирчин болсон юм. Мөн тэрбээр 2016 оны зуны Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, ДАШТ-ий дөрвөн медальтай, Азийн шилдэг тамирчин билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.