images

“Nissan”: Европт гаргах бүх шинэ загварын автомашин цахилгаан хөдөлгүүртэй байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-26


   Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани даваа гарагт Европын орнуудад нийлүүлэх бүх шинэ загварын автомашин нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байна хэмээн зарлалаа. Ингэснээр тус компани 2030 он гэхэд Европ тивд дан ганц цахилгаан автомашин нийлүүлдэг болох зорилготой байгаагаа дахин нотлов. Мөн компани уг шийдвэрээ Их Британи улс 2030-2035 оны хооронд бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдахгүй байх шийдвэр гаргаснаас ердөө долоо хоногийн дараа танилцуулжээ. Уг шийдвэрийнхээ тухай компанийн ерөнхийлөгч Макото Үчида “Ухрах гарцгүй” гэж мэдэгдсэн байна. Улмаар “Бид энэ бол бизнес, хэрэглэгч, эх дэлхийдээ хийж буй хамгийн зөв зүйл гэж итгэж байна” гэсэн юм. Өнгөрөгч онд дэлхий даяар борлуулсан нэг сая цахилгаан автомашины гуравны нэгийг европчууд худалдан авчээ. “Nissan” компани 2030 он гэхэд бүрэн цахилгаан 19, холимог хөдөлгүүртэй найм, нийт 27 шинэ загварын автомашин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. “Tesla”, BYD компанийн цахилгаан автомашины хүчтэй өрсөлдөгч тус компани 2028 он гэхэд цахилгаан хөдөлгүүрийн батерейн үнийг 65 хувиар бууруулах кобальт агуулаагүй технологийг нэвтрүүлж, тухайн жилдээ өөрийн гэсэн бүх төрлийн хатуу төлөвт батерей (ASSB) бүхий тээврийн хэрэгслийг худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр өдгөө цахилгаан автомашин цэнэглэхэд зарцуулж буй хугацааг гуравны хоёроор бууруулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.