images

Нэг өдрийн дотор 81.7 тэрбум долларын гэрээ байгуулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-26


   Зүүн хойд Хятадын Ляонин мужийн Шэнян хотноо худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын яармаг өчигдөр эхэлсэн билээ. Улмаар яармагийн эхний өдөр хөрөнгө оруулалтын 81.7 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурсныг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Яармагийн нээлтийн ёслолын дараа мужийн 271 төсөлд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаа мэдэгдэж гарын үсэг зурсан байна. Гурван өдөр үргэлжлэх энэ яармагт гадаад дотоодын 3000 гаруй оролцогч оролцож байгаагийн дотор “Fortune” сэтгүүлийн эхний 500-д бичигддэг компаниуд багтжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.