images

Хүннүгийн булшнаас олдсон хүрэл тогоо нутагтаа ирэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-26


   Монголын ШУА, Унгарын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран өнгөрсөн онд “Азийн хүннүчүүд ба Европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа, хамаарлын судалгаа” сэдэвт төсөл хэрэгжүүлсэн билээ. Улмаар өнгөрөгч оны наймдугаар сард Ар гүнтэд археологийн малтлага хийж Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоог олсон юм. Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийсэн, овор хэмжээ томтой уг тогоо зэвэрч, хагарч муудсан тул Монголд сэргээн засварлах боломжгүй байжээ. Иймд Унгарт илгээж долоон сарын турш сэргээн засварласан байна. Улмаар сэргээн засварласан тогоог Монгол руу илгээхээр Унгарын Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Кашлер Миклош тус улсад суугаа Монголын Элчин сайд С.Баатаржавт долоодугаар сарын 28-нд хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл тогоог Монголд суугаа Унгарын Элчин сайд есдүгээр сарын 21-нд ШУА-д хүлээлгэн өгөв. Археологийн хамтарсан судалгааны явцад долоон булш малтахад хоёр дугаартай булшнаас уг тогоог илрүүлсэн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.