images

Дэлхийн хамгийн өндөр нягтралтай LED дэлгэц бүхий цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   АНУ-ын Лас Вегас хотноо барьсан дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй стадион энэ сарын 29-ний өдөр нээлтээ хийх гэж байна. ”Sphere Entertainment” компани энэхүү стадионыг 2.3 тэрбум ам.долларын өртгөөр барьсан бөгөөд кино, хөгжмийн томоохон наадам, спортын арга хэмжээ хийхээр зориулагджээ. Бөмбөрцөг оройтой тус стадионы гадна талыг 111.5 метр өндөр, 157.2 метр өргөнтэй LED дэлгэцээр бүрхсэн бөгөөд дотор талд нь 17600 хүний суудал тавьж тохижуулсан байна. Ингэснээр энэ нь дэлхийн хамгийн өндөр нягтралтай LED дэлгэц бүхий цэнгэлдэх хүрээлэн болж байна. Сонирхолтой нь, ”Sphere Entertainment”-ийн зах зээлийн үнэлгээ одоогоор 1.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Харин баасан гарагт болох нээлтийн арга хэмжээнд Английн алдарт U2 хамтлаг тоглолтоо хийхээс гадна өөр олон энтертайнмент арга хэмжээ болох юм. Энэ удаагийн тоглолт олон хүнд хүрч чадвал ”Sphere Entertainment”-ийн хувьцааны ханш өсөх магадлалтай байгааг шинжээчид хэлж буй. Лас Вегас нь Америкийн "ABBA" хамтлагаас эхлээд "ZZ Top" хүртэлх дэлхийн томоохон хамтлагийн тоглолтуудыг зохион байгуулсан концертын танхим, цэнгэлдэх хүрээлэн, спортын талбайгаар дүүрэн хот юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.