images

Истанбулд найман сарын дотор 11.5 сая жуулчин очжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   Туркийн аялал жуулчлалын томоохон хотуудын нэг Истанбулд энэ оны эхний найман сарын хугацаанд гадаадын 11.5 сая жуулчин очжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 13.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд зөвхөн наймдугаар сард гэхэд л энэ хотод 1.75 сая жуулчин очсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 4.9 хувиар олон жуулчин хүлээн авсан гэсэн үг. Харин улсын хэмжээнд найман сарын хугацаанд 33.4 сая жуулчин хүлээн авч өмнө жилийн амжилтаа 14 хувиар өсгөсөн байна. Мөн Истанбул хот долоодугаар сард 1.87 сая жуулчин хүлээж авсан нь сүүлийн арван жилийн хамгийн олон жуулчин хүлээж авсан сар болжээ. Энэ амжилтаа алдалгүй наймдугаар сард 1.75 сая жуулчин хүлээж авсны 179 мянга орос, 127 мянга нь герман, 101 мянга нь иран, 81 мянга нь америк иргэд гэнэ. Энэ улсуудын араас Саудын Араб, Англи, Франц улсууд удаалж байна. Арабын хойгийн жуулчдыг тэргүүлж буй Саудын Арабын араас Ирак, Кувейт, Алжир, Йордан, Марокко, Ливи, Египет орж байна. Тус улсын Засгийн газар энэ жил 60 сая жуулчин хүлээж авахаар тооцоолж байгаа бол 2028 он гэхэд 90 сая жуулчин хүлээн авдаг болохыг зорьж байна. Турк улс энэ жил аялал жуулчлалын салбараасаа 56 тэрбум доллар олоод байгаа бөгөөд ДНБ-ий 10 хувийг энэ салбараас бүрдүүлдэг. Өнгөрөгч оны судалгааны тайланд дурдсанаар тус улсын нийтийн хоолны салбарт 1.7 сая хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний таван хувийг бүрдүүлж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.