Улаанбаатарын хоёр дүүрэгт нохойд үржил хязгаарлах ажилбар хийж байна
Чихэнд чимэгтэй
2023-09-25
2023 онд нийслэлийн зургаан дүүрэгт гэр хорооллын 3000 орчим нохойн үржил хязгаарлах ажлыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Чингэлтэй, Хан-Уул дүүргийн айл өрхүүдийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг хийгээд байна. Тэгвэл одоогоор Сүхбаатар дүүрэгт 14 дүгээр хороо, Сэлбэ цэцэрлэгт хүрээлэнд байрлаж буй "Дабль Өү Ветер" мал эмнэлэгт нохой муурын үржил хязгаарлаж байгаа бол Хан-Уул дүүрэгт 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байх "Анд клиник" эмнэлэгт мөн энэ мэс ажилбарыг хийж байна. Үүний дараа Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт энэ ажлыг зохион байгуулна. Нийслэлийн захирагчийн албаны мэдээлснээр "Энэ ажлын үр дүнд нохойны хяналтгүй үржлийг бууруулж, эзэнгүй нохойны тоог 20-30 мянгаар багасгана" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.