images

Монгол сурагчдын бүтээлийг Азийн наадмын гар зургийн үзэсгэлэнд дэлгэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-25


   “Ханжөү-2022” Азийн наадмын зөвлөлөөс Ази тивийн хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зарлажээ. "Азийн наадам гэж юу вэ?" сэдвийн дор тус уралдааныг 6-8, 9-12 гэсэн хоёр насны ангилалд явуулж, оролцогчдын уран сэтгэмж, бүтээлч чадварыг шингээсэн байдлыг шалгуураа болгосон байна. Улмаар ангилал тус бүрд шалгарсан 50 зургийг "Ханжоу 2022" наадмын WeChat дах албан ёсны сувагт байршуулан санал хураалт явуулж, эцсийн онооны 70 хувийг мэргэжилтнүүд дүгнэж шалгаруулсан байна. Түүнчлэн уралдаанд ирүүлсэн нийт 100 гаруй бүтээлээр өчигдөр “Ханжөү-2022” хэвлэл мэдээллийн төвд үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулжээ. Үүнд манай улсаас 20 сурагчийн бүтээл оролцсоноос Б.Үжингуа, М.Рид, А.Хулан нарын бүтээл шалгарч, 10 дугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд тавигдахаар болсон байна. Мөн шилдэг оролцогчид Азийн наадам болох газруудаар зочилж, Фуян хотод болох гурван өдрийн урлагийн арга хэмжээнд оролцох, бүтээлүүдээ дурсгалын номд оруулах эрхийн эзэн болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.