images

"Ханжөү-2022": Монголын багийн анхны медалийг буудлагын тамирчид авчирлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-25


   "Ханжөү-2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 метр хийн урт бууны дасгалын төрөл өчигдөр болж өндөрлөлөө. Манай улсаас буудлагын спортын төрөлд оролцож буй Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар нийлбэр дүнгээр 1880.0 оноо авснаар  хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр Монголын багийн анхны медалийг буудлагын спотын тамирчид хүртэв. Харин Азийн наадмын буудлагын анхны алтан медалийг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медаль хүртлээ. Дашрамд дурдахад, Монголын буудлагын спортын тамирчин О.Есүгэн өнгөрсөн сард Азербайжаны Баку хотод болсон буудлагын ДАШТ-д оролцож "Парис-2024" Олимпын наадамд оролцох эрхийг  хүртсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.