Жүжигчин П.Цэрэндагва эхнэртээ насных нь тоогоор сарнай бэлэглэлээ
Чихэнд чимэгтэй
2023-09-25
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар намрын дунд сарын шинийн 10-нд буюу есдүгээр сарын 24-нд алтан хуримаа Гэрлэх ёслолын ордонд хийлээ. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Мэндбаяр өдгөө 79 настай билээ. Иймд П.Цэрэндагва жүжигчин “Миний хань ирэх жил нас тэгшрэх ёстой. Энэ цэцэг гээчийг барьдаг нэг айхтар ном байдаг юм байна. Тийм болохоор би ханийнхаа нас тэгшрэх ойг урьтаад ханийнхаа насалсан насных нь тоогоор сарнай өгөх нь зөв гэж шийдсэн юм. Хорвоод намайг өрхийн тэргүүн гэж нэрлэж, гурвын гурван үр заяасан хань чамдаа хязгааргүй, хязгааргүй хайртай шүү. Энэ их учир, миний хэлж байгаа үг хүчтэй сонсогдож байгаа бол намайг гэж итгэж, найдаж, түшиж, тулж, хайрлаж энхрийлж явдаг хүн бүхний сэтгэл шингэсэн энэ цэцгийг өргөн барья” хэмээгээд бэлгээ барив. П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар одоогоос 50 жилийн өмнө буюу 1973 онд гал голомтоо бадраажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.