images

Чехээс Монгол улсын их сургуульд хэлний багш ирүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-22


   Чех улсын Боловсрол, спорт, залуучуудын яамнаас МУИС-д чех хэлний мэргэжлийн багш илгээснийг тус сургууль угтан авлаа. Учир нь, тус яамны дэд сайд Я.Миллерийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол улсад айлчлах үеэр “Илгээлт 2100” хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан юм. Ингэснээр ирэх жилээс шилдэг сурагчид тус улсын их, дээд сургуулиудад суралцах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд нөгөө талаас МУИС-д ажиллуулах багшийг сонгон шалгаруулж манай руу илгээснийг манай улс талархан хүлээж авлаа. МУИС-ийн Европ судлалын тэнхимд чех хэл шинжлэл, орон судлалын мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд олон жилийн турш чех багшгүй байжээ. Одоогийн байдлаар Чехэд 90 гаруй оюутан суралцаж байгаагийн ихэнх нь хувийн зардлаар боловсрол эзэмшиж байгаа бол ирэх онд “Илгээлт 2100” хөтөлбөрөөр арван оюутан тэтгэлэгтэй суралцуулахаар төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.