images

Бумбатын рашааны 44.1 га газрыг тусгай хамгаалалтад авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-22


   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.  НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Бумбатын рашааны 39.1 га талбайг 2015 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан билээ. Харин 2018 оны дүүргийн ИТХ-аас хилийн цэсийг шинэчлэн 44.1 га талбай болгон тогтоосон юм. Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 70 гаруй иргэнээс санал авахад 98 хувь нь дэмжсэн байна. Дашрамд дурдахад, нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Бумбатын булгийг түшиглэн 1.2 метрийн гүнтэй, 10500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулан, өнгөрсөн хоёр жилд 11 мянга гаруй мод тарьснаар 7.7 га газарт ногоон бүс бий болгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.