“Говь” охин компаниа Казахстанд байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-09-22
Монголын “Говь” хувьцаат компани Казахстан улсад охин компаниа байгуулахаар болжээ. Энэ талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлснээр тус компанийг “Gobi Cashmere Kazakhstan” нэртэй 1000 ам.долларын дүрмийн сантай байгуулахаар тогтсон байна. "Говь"-ийн охин компани гадаадын улсад шинээр нээгдэж байгаа нь тус компанийн экспортын орлого өсөхөд нөлөөлөх ажээ. "Говь" компани нь нийт борлуулалтын орлогынхоо 20 хувийг гадаадын зах зээлээс бүрдүүлдэг бөгөөд гадаадын гурван охин компани, нэг салбар дэлгүүр, 27 франчайз дэлгүүр, 11 цахим дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг юм. Мөн Монгол улсын ноолуурын зах зээлд дангаар 69 хувийг эзэлдэг бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ нь өнөөдрийн байдлаар 201.2 тэрбум төгрөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.