images

"Парис-2024" Олимпын наадмыг монгол эмэгтэй шүүнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-21


   "Парис 2024" Олимпын наадмын хүндийн өргөлтийн төрлийг монгол эмэгтэй шүүхээр болжээ. Тодруулбал, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, олон улсын шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсаныг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо өчигдөр мэдэгдсэн байна. Манай улсын шүүгчид 2022 оны Токиогийн Олимпын байт харваа, жүдо бөх, хүндийг өргөлтийн төрөлд сонгогдон ажилласан билээ. Тэгвэл Парисын Олимп эхлэхээс 11 сарын өмнө зарим спортын төрөлд шүүгчдийн нэрийг баталгаажуулсны дунд шүүгч Л.Одгэрэл байв. Ингэснээр тэрбээр Монголын шүүгчдээс анхлан "Парис 2024" Олимпыг шүүх эрхийг авч байна. Тэрбээр "Жакарта-2018" Азийн наадам, "Буэнос-Айрес-2018" Залуучуудын наадам, Токиогийн Олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Л.Одгэрэл өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ийг шүүсэн бол энэ долоо хоногт урд хөршийг зорьж, "Ханжоу 2022" Азийн наадамд шүүгчээр оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.