Азербайжан, Армени улсууд гал зогсоох хэлэлцээр байгууллаа
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
Уулын Карабахын бүсэд хоёр өдөр үргэлжилсэн Армени, Азербайжаны тулгаралтын дараа хоёр улс лхагва гарагт гал зогсоох хэлэлцээр байгуулсныг Армений хэвлэлүүд мэдээллээ. Энэхүү хэлэлцээрийг тухайн бүс нутаг дахь ОХУ-ын энхийг сахиулах хүчнийхэнтэй мөн тохиролцон хийжээ. Ингэснээр Армени улс Уулын Карабахын бүсээс байлдааны техник хэрэгслээ татаж, орон нутгийн цэрэг армийнхний байлдааны үйл ажиллагааг зогсоох үүрэг хүлээсэн байна. Одоогийн байдлаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Өмнө нь тус хоёр улсын хооронд 2020 онд зургаан долоо хоногийн мөн мөргөлдөөн гарч байсан юм. Азербайжаны зүгээс Уулын Карабахын салан тусгаарлагчдын террорист ажиллагааны эсрэг авсан хариу арга хэмжээ гэж тайлбарладаг. Мөн уг зэвсэгт халдлага нь Арменийн энгийн иргэд болон нийслэлд халдах зорилгогүй гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.