images

Ургац хураалт сүүлийн 10 жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-21


   Ургац хураалтын урьдчилсан балансаар улсын хэмжээнд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан баланс өндөр дүнтэй гарсан талаар мэдэгдсэн юм.  Улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 107.7 мянган тонн хадлан бэлтгэж, 19.5 мянган тонн хүнсний ногоо, 8000 тонн төмс хурааж, 2.5 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Үүнээс үзэхэд өмнөх оны мөн үеэс хадлан, хүнсний ногоог ахиу бэлтгэсэн байна. Харин төмс, гар тэжээлийн тариалан хураалт өнгөрсөн жилээс харьцангуй буурчээ. Түүнчлэн хүнсний ногооны үйлдвэрлэл энэ жил 18.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд монголчууд сүүлийн 10 жил гаруй хугацаанд хураагаагүй их ургац хураах ажээ. Энэ нь үр тарихаас ургац хураах хүртэлх хугацаанд улаанбуудайн үр технологийн шинэчлэл хийсний дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 центр/га-гаар буюу 30 гаруй хувиар өсөж, чанарын дэвшил гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.