МУБИС, Нагояагийн их сургууль арав дахь жилдээ хамтран ажиллаж байна
Чихэнд чимэгтэй
2023-09-21
Монгол улсын Боловсролын их сургууль Японы эзэн хааны нэрэмжит Нагояа их сургуультай 2013 оноос хамтран ажиллаж, энэ жил хамтын ажиллагааны 10 жилийн ойгоо тэмдэглэжээ. Энэ хамтын ажиллагааны эхлэл 2012 онд Нагояа их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн удирдлагууд Монголд айлчилж МУБИС-тай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар хамтран ажиллах” тухай уулзсанаар эхэлсэн юм. Улмаар хамтын ажиллагааны ойг тэмдэглэж эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг өнгөрөгч долоон хоногт зохион байгуулав. Өнгөрсөн хугацаанд хоёр сургууль хамтарч “Хүүхдийн хөгжлийн дэмжих төв” байгуулж судалгаа явуулан "Монгол танака бинэ” оюун ухааны хөгжлийг тогтоох сорил боловсруулсан байна. Монгол хүүхдийн оюун ухааны хөгжлийг үнэлэх уг сорилыг манай улсын онцлогт нийцүүлэн судалж, туршсанаар хувь хүний ялгаатай байдлыг ойлгож, тэгш хүртээмжтэй боловсрол олгох нөхцлийг бүрдүүлэхийг зорьжээ. Мөн хоёр сургуулиудын эрдэмтэд хичээлийн хөтөлбөр боловсруулах зэрэг олон судалгааг хамтран хийсэн байна. Нагояагийн их сургууль нь улсдаа гуравдугаарт, дэлхийд 84 дүгээрт жагсдаг шилдэг сургууль юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.