Монгол цэргийн холбоо 200 ахмадад нүдний шил бэлэглэнэ
Чихэнд чимэгтэй
2023-09-21
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ ирэх сарын 1-нд тохиох Ахмадын баярын өдрөөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад настан, алба хаагчиддаа зориулан бэлэг бэлджээ. Ингэхдээ БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран тэднийг өнгөрсөн долоодугаар сард үнэ төлбөргүй хараа зүйн оношилгоонд хамруулан, 200 харааны шил тохируулахаар БНСУ руу захиалсан байна. Тэд “Тунгалаг мэлмий” хэмээн нэрлэх энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Улаанбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн ахмадуудыг хамруулжээ. Өнгөрсөн онд тэд 3000 гаруй ахмад настанд хараа зүйн үзлэг хийж, харааны болон нарны хамгаалалтын шил бэлэглэж байсан юм. Мөн БНСУ-д нүдний шил захиалж Монгол улсад авчрах тээврийн зардлыг “Монгол цэргийн холбоо” хариуцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.