images

Хятадын прокурорын газраас нүүрсний хэргийг шалгахад эрх зүйн туслалцаа үзүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-20


   Монгол, Хятадын Хууль зүйн яам хоорондын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо энэ даваа гарагт боллоо. Тус уулзалтад Монгол улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцож, хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлэхээ тохиролцсон байна. Мөн БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Руань Даньшөн нарын төлөөлөгчидтэй уулзжээ. Ингэхдээ нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар манай улсаас тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлүүлэх талаар асуухад БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.