images

Монгол, япон эмч нар тархины саатай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-20


   Энэ сарын 19-22-ны өдрүүдэд Япон улсын мэргэжлийн эмч нарын баг манай улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран тархины саатай 4-15 насны зургаан хүүхдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр боллоо. Энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн Японы Токио хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн мэс заслын тасгийн дарга Ихара Сатоши, хүүхдийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Морота Нобүхито нар уг мэс заслын арга технологийг манайд шинээр нутагшуулах ажээ. Ийм төрлийн мэс заслыг Монголд өмнө нь хийж байгаагүй бөгөөд монголчууд шаардлагатай үед гадаад улсуудад очин өндөр үнэ төлж хийлгэдэг байсан юм. 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.