Монгол улсын төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-09-20
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 19-нд эхэллээ. Энэ хуралд дэлхийн 140 орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. Манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ жилийн чуулганы сэдэв нь “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” юм. Иймд чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа хэрэгжүүлэх”, “Хөгжлийн санхүүжилт”, “Бүх нийтийн эрүүл мэнд”, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх”, “Сүрьеэтэй тэмцэх”, "Ирээдүйн дээд хэмжээний уулзалтын гишүүд” гэсэн найман сэдвээр хэлэлцүүлэг явуулна. Мөн цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан хийх уулзалт, хэлэлцүүлэг, бэлтгэл хуралдаанд манай улсын төлөөлөгчид оролцох ажээ. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилго", “Хөгжлийн санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр оролцож байна. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.