images

Дундговь: Ахмад дайчны 101 насны ойг тэмдэглэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-20


   Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, улсын сайн малчин С.Цэгмидийн 101 насны баярыг ёслон тэмдэглэлээ. С.Цэгмид нь 1941-1945 оны дайнд Германы цэргүүд Москва орчимд тулж ирэх үед маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчдийн хамт бэлэглэлийн цувааг хүргэхэд оролцож, Монголын ард түмний бэлгийг фронтын шугамд тулалдаж буй дайчдад гардуулж байжээ. Энэ үеэр Монголын ард түмний хандивын хөрөнгөөр бүтээсэн шинэхэн танкуудыг гардуулахад С.Цэгмид “Дундговийн ардуудаас” гэсэн танкийг Сергей Волков даргатай ангид хүлээлгэн өгсөн аж. Улмаар түүнийг Монгол улсын Батлан хамгаалах яам “Дайнд оролцсон ахмад дайчин” үнэмлэх тэмдгээр шагнаж байжээ. С.Цэгмид гуайн 101 насны ойн баярт ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин тэргүүтэй төлөөлөгчид, Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ, Улаанбаатарын зочид, нутаг усных нь ахмад настнууд хүрэлцэн иржээ.

Гэрэл зургийг Дундговь аймгийн ЗДТГ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.